Үйлчилгээний нөхцөлүүд


Нэг. Ерөнхий нөхцөл

1.1 techstore.mn цахим худалдааны сайт нь “Жэ Си Электроникс” ХХК-ний албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү           үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2 Хэрэглэгч techstore.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.

1.3 Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд “Жэ Си Электроникс” ХХК /цаашид худалдагч гэх/ болон хэрэглэгч /цаашид худалдан авагч  гэх/ хамтран хяналт тавина.

Хоёр. Худалдан авагчдын анхаарах зүйлс

2.1 Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Жэ Си Электроникс” ХХК-ний өмч болно. Энэхүү вебсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

2.2 Хэрэглэгч нь techstore.mn системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас учирсан аливаа хохирлыг “Жэ си электроникс” ХХК хариуцахгүй болно.

2.3 Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

Гурав. Захиалга авах хугацаа

3.1 Хэрэглэгч techstore.mn цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.

3.2 Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.

Дөрөв. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа

4.1 techstore.mn цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.

4.2 Захиалгынтөлбөр гүйцэтгэгдсэн бэлэн байгаа барааг захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн дотор хэрэглэгчийн системд оруулсан хаягийн дагуу хүргэж өнгө.

Тав. Хүргэлт

5.1 Бараа материал хүргэж өгсөн жолооч барааг шалган лац болон, баталгаат хугацааны цаасыг хүлээлгэн өгөх болно.

5.2 Жолооч захиалгийн дарааллын дагуу түрүүлж захиалсан хэрэглэгчдийн барааг эхэлж хүргэх болно.

5.3 Бараа захиалж байгаа хувь хүн албан байгуулга БАЙРШИЛ хэсэг гэрийн хаяг болон байгууллагийн хаягийг         дэлгэрэнгүй бичнэ. /Жишээ: СХД-15-р хороо 35 байр 35 тоот хаалганы код: 1212#/

5.4 Та бараа захиалан төлбөр төлсөн тохиолдолд таны захиалга баталгаажих бөгөөд онлайн худалдааны менежер таны захиалсан барааны мэдээллийг агуулахруу дамжуулан барааг агуулахаас бэлдүүлэх болно. Агуулахаас бэлдсэн барааг жолооч аван хүргэлт хийх болно.

Зургаа.Бараа хүлээлгэн өгөх

6.1 Бараа хүргэгч барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө бичиг баримтыг нь шалгана.

6.2 Худалдан авсан барааг бараа хүргэгч нь бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж зарлагын падаан, баталгаат засварын хуудас, чекийн хамт худалдан авагчид хүлээлгэн өгөх бөгөөд худалдан авагч нь барааны бүрэн бүтэн байдлыг шалгаж авах үүрэгтэй.

6.3 Бараа хүргэгч нь зарлагын падаан дээр худалдан авагчаар гарын үсэг зуруулан нэг хувийг нь авна.

6.4 Худалдан авагч төлбөрийг бэлнээр төлсөн үед бараа хүргэгч “Бэлэн мөнгөний орлогын баримт”-ыг үйлдэж, худалдан авагчаар гарын үсэг зуруулан авна.

Долоо.Бараа буцаах нөхцөл

Бараа буцаалтын журам

Зорилго: Энэхүү журам нь худалдаалагч болон худалдан авагч талуудын хоорондын эрх зүйн харилцааг  зохицуулахад оршино.

          1. Үйлчлүүлэгч худалдан авалт хийхдээ сонголтоо зөв хийнэ үү.

2. Зээлээр авсан бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжгүйг анхаарна уу.

3. Худалдан авагч буруу сонголт хийсэнтохиолдолд сэтгэл ханамжийн баталгаагаар барааг солино. Барааг худалдан авалт хийснээс хойш 24 цагийн дотор өөр бараагаар сольж авах ба мөнгөн дүнгийн буцаалт хийх боломжтой.

4. Мөнгөн дүнгээр буцаах тохиолдолд бараа буцаалтын 10 хувь (алдагдсан боломжийн өртөг)шимтгэлтэй, хүргэлтээр авсан тохиолдол хүргэлтийн хөлс, НӨАТ буцаалтын 10 хувь шимтгэлтэй ба банкаар төлбөр төлсөн тохиолдолд нэмэлтээр банкны шилжүүлгийн шимтгэл 1 хувь суутган ажлын 3 хоног дотор үйлчлүүлэгчийн дансанд үлдэгдэл мөнгийг буцаана.

5. Худалдан авагчийн худалдан авсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрийн гэмтэлтэй эсэхийг манай албан ёсны баталгаат засварын төвөөр баталгаажуулсан тохиолдолд тухайнбарааг үнэ дүйцэх өөр бараагаар сольж авах боломжтой. Хэрэв их үнийн дүнтэй бараагаар сольсон дохиолдолд зөрүү төлбөрийг авч баримт /ибаримт/ гарган буцаалтын баримтуудыг хамт хавсаргана.

          5.1 Үйлдвэрийн гэмтэл:

Аливаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад дутуу угсарсан, техникийн болон үйлдвэрлэлийн горим  зөрчсөнөөс болж гэмтэлтэй эд анги угсарсан, угсралтын явцад гэмтэл учируулсан болон задлаж шалгах үед ажиллагаа хэвийн бус доголдохийг үйлдвэрийн гэмтэл гэж үзнэ.

          5.2 Хэрэглээний гэмтэл:

5.2.1 Бүтээгдэхүүний ашиглах заавар зөвлөгөөг зөрчсөний улмаас тухайн бараа бүтээгдэхүүн гэмтэх.

5.2.2 Зориулалтын бусаар ашиглах. /тоос сорогчоор ус соруулах гэх мэт/

5.2.3 Цэнэглэлтийн горим зөрчих./зориулалтын бус шаардлага хангаагүй, бүрэн бүтэн байдал алдагдсан цэнэглэгч ашиглах, цэнэглэж байх үед ашиглах/

5.2.4 Механик гэмтэл учруулах. /Унагах, юмаар цохих, зурах, норгох/

6.Энэхүү журмын 3 болон 4 дүгээр зүйлд заасан буцаан олголт хийх гэж буй бараа нь дараах шаардлагуудыг хангасан байна.

6.1 Баталгааны хуудас авчрах. /Баталгааны хуудсыг хаяж гээгдүүлсэн тохиолдолд буцаах боломжгүйг анхаарна уу./

6.2 Баталгааны хуудас олгогдохгүй бүтээгдэхүүнд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаар  баталгаажуулах

6.3 Ашиглаж хэрэглээгүй байх

6.4 Шинэлэг байдлаа алдаагүй байх

6.5 Иж бүрдэл бүрэн бүтэн байх

6.6 Гаднах хайрцаг, сав, баглаа боодол бүрэн бүтэн ба хэрвээ эдгээр шаардлагыг хангаагүй тохиолдолд буцаах  боломжгүй.

          7. Энэхүү журмын 3 болон 4 дүгээр зүйлд заасан буцаан олголтыг ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэнэ.

8.Бараа буцаах үед бүрдүүлэх материал

8.1 Бараа буцаах хүсэлт тавьсан өргөдөл

8.2 Татварын буцаалт хийлгэх хүсэлт гаргасан өргөдөл

8.3 e-barimt системд бүртгүүлсэн баримтаа буцаалт хийх

8.4 Иргэний үнэмлэхний хуулбар

8.5 Бараа буцаалтын маягт /хасвралт №1/ бөглөх

8.6 Засварын хуудсаар үнэлүүлсэн хуудас

 

 Үйлчлүүлэгч та сонголтоо зөв хийнэ үү.

         Онлайн дэлгүүртэй холбоо барих

    Интернет дэлгүүр нь худалдан авагч, гишүүдтэйгээ байнгын холбоо тогтоож, заавар зөвлөж, тусламж үйлчилгээг      цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэж байна.

Дараах мэдээллийн сувгаар худалдан авагч, гишүүдтэй холбогдож харилцана:
1. Суурин утсаар холбогдох – 7510-3000, Гар утас – 8097-3000
2.Вэб сайтын чатаар
3.Facebook, – ийн techstore хуудсаар
4.info@techstore.mn имэйл хаягаар